Wednesday, October 27, 2010

AUTUMN

намар.....хүн бүрийн сэтгэлд хөнгөн гуниг хийгээд догдлол төрдөг богинохоон тэр цаг хугацаа. Навчис шарлаж хаялан унах нь тэнгэрээс нар цацрагаа хэсэг хэсгээр эх дэлхийд газардуулах мэт үзэсгэлэнтэй. Салхи намуухнаар исгэрч газраас чийгний үнэр ханхийж цаанаа л нэг тайван бөгөөд хайр татам.
Газар дэлхий дахин давтагдашгүй төрхөөр зүсээ хувиргаж аагим халуун цагийн ногоон өнгө алтан намрын шаргал туяагаар нүд булаана. Үргэлжилсэн бөгтгөр гудамж хөлд дарагдаж, хүүхэд багачуулын инээд нь амраг хосынхоо мишээлтэй зэрэгцэн намрын дурсамжийг улам л баясган жавхаажуулна.
Намрын үдэш бороонд норон алхах хичнээн амар амгалан...... Сэтгэлийн гүнээс өөрийн эрхгүй хөг эгшиг ундарч цаг цагийн дурсамж сэтгэлд гэгэлзүүлдэгсэн......

Sunday, August 15, 2010

танил

би танина,тэр охиныг, тэр ярьдаг, ганцхан надад, бүх нууцаа, хэн ч байхку, надаас өөр, тэр гацаардмал нэгэн, гуниг гутралаар дүүрэн,
жаргал дэндүү хол, түүний сэтгэлийн гол,
би үргэлж өрөвдөнө, сэтгэлд жавар хурна,
үнэндээ тэрний бага нас, архи тамхи зодооных бус, хаягдал үгүйрэл ядуурлаас тэс, дарамт шахалт алагчилалаас алс....ГЭВЧ
хүссэн зүйл хүзүүгий нь орооно дандаа
хүйтэн бачим жихүү оргино дундаа
хүлээн ганцаардана цаг бүрийд андаа
хүрээлнэ ертөнцөөр үл таних ондоо

Saturday, July 3, 2010

болно доо

би багаасаа л ЖҮЖИГЧИН БҮЖИГЧИН ХӨТЛӨГЧ НАЙРУУЛАГЧ төрлийн сонин содон хүн болохыг мөрөөддөг байсан. үргэлж л олны танил хүн болчихсон юм шиг аашилж тольны өмнө өөрөө өөртэйгөө халуун яриа өрнүүлдэг байлаа. эсвэл аль нэг өрөөний хаалгыг тас хаагаад тэндээ ганцаараа тэс өөр ертөнц үүсгэчихнэ. дотор нь дуулна, бүжиглэнэ, санаанаасаа зохиосон газартаа явжийн гэж төсөөлнө, хэн нэгэнтэй зохиомолоор тааралдана......амьхандаа мөрөөдөөд л байгаа юм.
хэдхэн сарын өмнө би нөгөө тасхийтэл нь хаагаад түгчихсэн том хаалгаа онгойлгосон бололтой. арай л өөр зүйл рүү тэмүүлдэг боллоо. ухаан суусын болу?
яг одоо би өөртөө асар том зорилго тавьчихаад тэрнийхээ төлөө чадах бүхнээ хийнэ гэсэн амлалт өгчихөөд сэтгэл тэнэгэр сууж байгаа.
-ЗОРИЛГОГҮЙ ХҮН ЭЛСЭН ДЭЭР БАЙШИНГАА БАРИАД ЭХНИЙ БОРООНООР УРСГАЧИХТАЙ АДИЛ гэсэн үг байдгийн. ямартай ч би нилээн хэдэн байшин нилээн хэдэн борооноор урсгасан гэдгээ мэдэж байна. нэгэнт л урсаад одсон байшингийн сэгээр яалтай ч билээ. өнгөрсөндөө мөнхрөхгүй хойно.
чи хэрвээ дуулж бүжиглэхэд гаргууд бол урлагийн хүн болоорой....ирээдүй чинь гэрэлтэй
эсвэл математик гэхчилэн толгой гашилгасан хичээлүүд чиний хувьд хүүхдийн наадгай бол санхүү эдийн засаг мэтийн сургуулиуд нээлттэй шүү дээ...
юу гэх гээд байна вэ гэвэл чаддаг бүхнээ цааш нь хөгжүүлж ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийж байгаарай гэсэн үг.
гэхдээ би ингэж хэлж болж байна уу гү юу? учир нь би өөрөө сурамгай зүйлсээ хойш нь тавиад огт сонирхдоггүй хими зэрэг хичээлүүдийнхээ дагуу цаашид суралцана гээд шийдчихлээ.
2 3 жил суурь мэдлэгээ ч бүрэн гүйцэд авж чадаагүй байж яаж энэ томъёо тоонд баригдсан шинжлэх ухаанаар явий гэж сэтгэсийн бүү мэд..за ямартай ч надад жаахан ч гэсэн хугацаа асар их итгэл хэмжээлшгүй том найдвар байгаа хойно болно доо. БИ САЙН ЭМЧ БОЛНО.
хүн бүхэнд итгэл найдвар, зориг тэвчээр хайрласан ухаалаг эмч болно, би чадна.
мэдээж олон саад тотгор өмнө минь гарч ирнэ л дээ, ойлгомжтой... шантрах ч үе бишгүй л тохиох байх... тэр үед энэ ПОСТоо уншаад урам зориг орж байнаа.
саяхан аавтай хамт гэмтлийн эмнэлэгээр 3 хоног тэнэх боломж олдсон. 2 ч хагалгаанд ороод амжсан. хүмүүс ихэвчлэн эмлэг ялангуяа гэмтлийн эмлэг гэхээр дотор нь эвгүйрхээд айж цэрвээд байдаг. надад лав багаасаа очсон болоод ч тэр үү үнэр нь хүртэл дотно санагддаг.
цаашаа бичих юм олдку нээ.....дуусгах хэрэгтэйм шиг байна...
уншаал байсанд чинь баярлааа...

Saturday, May 29, 2010

кинo (the time traveller's wife)


нэрнээс нь үзэхэд л ойлгомжтой бөгөөд тодорхой. нэг цаг хугацаагаар аялаад байдаг даварцан залуугийн эхнэрийн тухай үнэн бодитой нь ч юу юм бээ нэг зохиол.
гол дүрд нь миний дуртай жүжигчин тоглосон байсан нь нүдээ олсон. энэ киноог ярихлээр тийм ч олон хүн үзээгүй байдаг нь харин нүдээ олоогүй. үйл явдалыг нь тайлбарлахад тун яршигтай. тийм болохоор уншигч та өөрөө олоод үзчихнэ биз дээ. харин кино бүтээлтийн хувьд бол чалчих юмгүй. маш боломжийн. бүр туунннн боломжийн. үйл явдал хоорондын уялдаа холбоо, тэр уран сайхан дүрслэлүүд, хүний сэтгэлийн утсыг бүр занаж байгаад хөндсөн тэр гайхамшигт өгүүлэмжүүд этр бол бас байлээ байлээ. жүжигчид нь ч их мэдрэмжтэй. адаглаад л тэр гүйж харайж байгаа нь бүр нэг цус хөөргөцөн, уйлж унжиж байгааг нь хархаар л нэг хамрын самсай шархираад. гэхдээ ганц гэм нь киноны хамгийн оргил хэсэг болох цаг хугацаар аялагчийн маань үхдэг хэсэг л жаахан өрнөлгүй. киноны тэг дундад үхэх нь тодорхой болж төгсгөл хүртлээ яаж үхэх бол доо гэсэн нууцхан бодолд автсан боловч яг үхдэг хэсэг нь нэг л ядмагхан. зүгээр л эхнэрийхээ аавд санаандгүй буудуулчихна. энэнээс үзэхэд нэг хүний хийсэн жаахан болгоомжгүй зүйл хэдэн хүний амь амьдралд бут ниргэлт болж байгааг харж болох ч гэсэн бас арай дэндүү л байгаа бхку юу. тийм юм гэж хаа байсын. харин хамгийн шилдэг шийдэл нь бол эхнэр нөхөр 2ын хүүхэд.....охин нь ч бас цаг хугацаагаар аялдаг.ялгаа гэвэл аав нь олдмол аялагч, охин нь харин төрөлхийн аялагч. төрөлхийн гэсэндээ цаанаа л өөр. аав нь хэзээ аялахаа мэддэгүй. гэв гэнэт л хамаг хувцас нь шалан дээр өөрөө шалдан алга болно. охин нь бол хувцастайгаа. өөрийнхөө аялалыг зохицуулаад явчихтайгаа. сэргэлэн баагий. мөн нэгэн оргил үзэгдэл дээр миний давхраатай 2 алаг нүднээс сувдан нулимс өөрийн эрхгүй бөнжигнөсөн билээ. хамгийн сүүлд нөхөр нь үхсэн хойноо өнгөрсөн үеийх нь бие эхнэр хүүхэд дээрээ ирдэг хэсэг бол үнэхээр гэр бүлийн хайрын үнэн мөнийг харуулсан төгс үзүүлэмж болж чадсан. энэ киноноос ойлгож авсан нэг чухал зүйл бол цаг хугацаа түүний үнэ цэнэ. аливаа зүйлийн үнэ цэнийг олон талаас нь янз янзаар ойлгож болдог. цаг хугацааны үнэ цэнийг олон удаа мэдэрч байсан хэдий ч энэ киногоор дамжуулаад арай авангард талаас нь ойлгож авлаа. бас нэг зүйл мэдэж авлаа. цаг хугацаагаар бол хувцастайгаа аялажиймаар юм бээлээ шүү

кино (ただ 君を 愛してる)


энэ нэг япон кино. үзээд удаж байна. сая гэнэт тархинд зурсхийн орж ирээд өөрийгөө кино их шшүмжилдэгээ санаад бичжийн. би ер нь кинонд их донтой, үзэхээр тун урамтай, шүүмжлэхдээ ч жигтэйхэн няхуур.
за тэхээр энэ киног сувгаа сольж яваад тэг дундаас нь барьж авж үзсэндээ их харамсан гутарсан авч дараа нь хүүхдүүдийн амнаас алдсан үйл явдлуудыг нь бүрэн гүйцэд нөхөж сэтгэл санаа амар амгалан болсон агаад компьтер график ашиглаагү, амьдралд ойрхон, өгүүлэмж сайтай, дурсгалтайгаар барахгүй өөрийн гэсэн өнгө төрхтэй кинонуудад нугасгүй юм болохоороосоо үзсэний дараа буюу үйл явдлыг нь бүрэн ойлгосон хойноо уг киноны найруулагч ба түүний гэр бүл, баг бүрэлдэхүүн жүжигчид нарын авъяас чадвар, хөдөлмөрийг нь гайхан баяссан бөгөөд саааунд трааак хийгээд мүүүвийий поостуудыг нь өдөржин шөнөжин шимтэн сонирхож кинондоо бүр мөсөн автан суусан билээ. киноны үйл явдлыг ам зургаар гаргавал : хайрлахыг хичнээн хүссэн ч чадахгүй нэгэн эгэл жирийн гэнэн охин хийгээд хайрлаж хичнээн чадах боловчиг тийм ч их хүсдэггүй царайлаг нуруулаг өнгөлөг өндөрлөг залуу 2-н тухай: юм. гол дурийн охин нь их хачин агаад жигтэй өвчнөөр өвчилсөн ба эл өвчин нь хүнд дурлах л юм бол эмэгтэй хүн болж (шилжилтийн насандаа орж)улмаар үхэх аюултай юм гэнэлээ. үүнийг нь харин мөнөөх залуу ойлгодоггүйгээр барахгүй түүнтэй ойр дотно байж өөртөө дурлуулж хаячаад өөрөө өөр нэг охинтой үерхээд ч билүү явдаг их сонин хэрэг юм байгаан. энэ киноны бас нэг чухал хэв маяг бол гол дүрийн 2 этгээд 2уулаа гэрэл зураг авах их сонирхолтой. надад зургууд нь их таалагдсан. харин хамгийн гунигтай үйл явдал бол охиных нь газар дээрх ганц хайр татам энхрийхэн булбарайхан дүү нь бас нэг өвчнөөр хорвоогийн мөнх бусыг үзүүлдэг явдал билээ. хүний сэтгэлийг яахын аргагүй хөндөж чадсан уг кинонд эсрэг талын дүрийг чадварлаг бүтээж чадсан нэгэн бүсгүй бол өөрийн гоо сайхнаар эрчүүдийн харааг булааж эмчүүдийн атаархлыг төрүүлэхүйц үзэсгэлэнтэй нэгэн билээ. (гэхдээ хөөрхий амьтан эсрэг тал биш л дээ, зүгээр шавар хаагаад бдгийн)гол дүрийн залуу маань энэ бүсгүйд сэтгэл алдардаг билүү яадаг билээ, тэгснээр киноны адармаатай, бартаатай, аймшигтай, аюултай үйл явдлууд өрнөх учиртай. учиртай ч гэж өрнөдийн. за олон зүйл нуршиж таны алтан цагийг үрээд яанам. үзсэн бол би юугаа нэмж хэлхэв, үзээгүй бол үзчээч гэж шаардмаар байна. кино л болсон хойно сайхан төгсөлгүй яахв. эмэгтэй нь үхээд эрэгтэй нь харамсаад уйлаад дуусдгийн. яагаад уйлж байна вэ гэхээр..... тэр 2 хамт байхад охин тийм ч үзэсгэлэн төгөлдөр бус байсан бөгөөд харин эрэгтэйд дурласныхаа дараа тэр 2 бие сэтгэл холдох хэдий ч охин нөгөөх шилжилтийн насандаа орсны улмаас хөөрхөн болоод үхээд дуусч байгаан. эрэгтэй нь ийм үзэсгэлэнтэй охиныг ингээд явуулчихсандаа харамсан гашуудаад зогссоноор л ер нь кадр дуусч байгаам даа.тэгээд их үзүүштэй олон үзэгдлүүд байдгийн. дашрамд дуулгахад гол дүрийн эмэгтэй нь та бидний дунд НАНА киноны даруухан бүсгүйн дүрээр хэдийн алдаршсан АОИ МИЯАЗАКИ (青い 宮崎) гуай юм байгаан шүү... хахаха би ер нь хол явнаа хохо

Thursday, May 27, 2010

хөөрхөн


Шөнийн 3 цаг 30 минут. Маргааш хичээлгүй. Юу ч үгүй. Эрт босох шалтгаан ч юм уу уншиж давтах хичээл гэхээр юм юу ч байхгүй. Гэхдээ би дахиад л нойргүй.
Аль түрүүн би нэг гоё юм хийлээ. Сингапур улсын туг. Нийгмийнхээ хичээлийн дүнг гаргахад зориулж хийсэн. Их ч ажил болсон. Хийж байхдаа амандаа count on me singapore гэдэг дууг аялаад л байсан. Өөрийн мэдэлгүй л. Жил хүрэхгүй хугацааны өмнө. Би тэнд байсан. Сингапурт байсан. 2 сар. Бодоод байхад би их шантрамтгай юм билээ. Тэнд очоод дөнгөж 3 дахь хоногтоо найз нөхөд гэр бүлийхнийгээ санаад уйлж билээ. Дахиад яаж 50гаран хоног ганцаараа байна даа гэж бодоод тэнэг болтлоо уйлж суусан. 2 сарын турш санааны үзүүрт хадаастай явсан ганц зүйл бол хурдхан монголдоо очиж утаатай агаараа амьсгалаад найзуудтайгаа гадуур шоргоолж болтлоо тэнэх юмсан гэсэн бодол. Утасныхаа дэлгэцэн дээр газар дээрх ганц хайртай дүүгийнхээ зургийг тавичихаад харах болгондоо инээдэг байснаа одоо бодохоор тэр хятад солонгос руу хар цагаанаар гарч ажиллаад 2.3 сар нь битгий хэл 20.30 жилээр ирж чадалгүй хоцорсон улсуудын хажууд юун ч сүртэй юмбэдээ гэж бодмоор. Гэхдээ л тэр зун миний хувьд гэр бүл найз нөхөдийнхөө үнэ цэнийг дэндүү их мэдэрсэн 50 хоног байсан. Буцах замдаа 2 өдөр дамжиж явсан. Гэхдээ би цурам ч хийлгүй догдолсон..гэтэл хот минь Урьдын л адил...... онгоцноос буув уу гүй юу уруул хатна хоолой хорсоно. Нөгөө л нэг түгжирсэн гудамж засвартай зам. Санасан шиг минь зугаатай газар намайг хүлээж аваагүй ээ . уагаасаа ч 50хан хоногт юу өөрчлөгдөнө гэж горьдхов. улаанбаатар минь.тэгээд л Бүхэл бүтэн 9 сар ........... буцаж ирдгүй байж гэж шүдээ зуусан. Ямар ч аргаар хамаагүй тэндээ тэгээд үлдчихдэг байж гээд л......би үнэхээр шантрамтгай. Гэхдээ би сая нэг зүйлийг ойлголоо. Цонхоо онгойлголоо. Салхи зөөлхөн үлээнэ. Хоорондоо өчнөөн метрийн зайтай сүүмгэрдүүхэн асах гудамжны гэрлүүд тэрүүхэн тэндэх модоо чимэглэсэн юм шиг гэрэлтүүлнэ. Орцны үүдэнд одоо хүртэл хүүхдүүд сууж буу халаастай. Төв замаар ганц хоёрхон машин хурд хэтрүүлэн давхиастай. Цаанаа л нэг өвөрмөц сэтгэл татам үнэртэй.
::Миний монгол миний улаанбаатар сайхан юм аа. Энгийн ч юм шиг балмад ч юм шиг харагдах атлаа цаанаа л нэг халуун дулаахан хайр татам хот юм:: гэж нэгэн хүний хэлэхийг сонсож байсан санагдана.үнэхээр ч тийм бололтой.
Гэвч магадгүй өдрийн нар шороо 2 нь зэрэгцээд маргааш урьдын л адил муухай хавар намайг дахин угтана. Гэхдээ л миний монгол ХӨӨРХӨН юм билээ.

happy all the time ^^




би таах уу? чи яг одоо компьютерыхаа ард миний бичиж нийтэлсэн зүйлийг унших гээд сууж байна. ойлгомжтой. магадгүй өөртөө тааруулаад бага зэрэг тохижуулчихсан дулаахан өрөөндөө дэргэдээ аяга коофий эсвэл хөөрүүлсэн сүүтэй чихэвчээ зүүчихсэн суугаа байх л даа. би таасан уу? таагаагүй бол яая гэхэв. би тэгж суух дуртай болхоороо л биччилээ.
зарим хүмүүс надаас: чи солиотой муу? үгүээ юмтай юу? эсүүл сумтай юу? мэдрэлллл юм уу? гэж хааяа асуудаг. яагаад билээ? тийм байхаа тэд нарын хувьд үнэхээр мэдрэл санагддаг байх. би нойргүй хонох дуртай болохоор. гэхдээ надад лав ингэх нь таалагддаг. тийм ч хачин санагддаггүй. НОЙРГҮЙ ХОНОХ. хобби л юм даа. өнөөдөр ч бас ингээд шөнийн 2 цаг 43 минутанд нүдээ чилтэл юм бичээд уншаад сууж байдаг. нээрээ ч сумтай байх. 3 билүү? 4 жилийн өмнө монгол хэлний ам шалгалтанд бэлдэхдээ л анх аргагүйн эрхэнд нэг нойргүй хонож үзсэн. тэрнээс хойш өөрийнхөө тархийг шөнийн цагаар илүү сайн ажилладаг гэдэгт бат итгэчихсэн. тэгээл юм л бол шөнө орой гэртээ ганцаараа сүнс сүүдэр царайлаад явдаг болчихсон. энэ тийм ч хачин зүйл биш. хэрвээ зөвөөр ойлговол шүү дээ.
бас заримдаа хүмүүс надад : ямар сонин ийн? лаг юмаа. чи агуу...гэж ч хэлдэг. миний бас нэг хоббиноос болж. би ямар ч монгол үгийг тэр дор нь эсрэгээр нь уншиж чаддаг. бичиж эсвэл харалгүйгээ. ингэж хэлэхээр хүүхдүүд надаас хамгийн түрүүнд өөрсдийнхөө нэрийг тонгоргож уншихыг хүсдэг. энэ мэдээж амархан. дараа нь харсан эд зүйлсийнхээ нэрийг. дараа нь ямар нэг холбоо үгийг. хамгий сүүлд нь бүгд ЦАХИЛГААНЖУУЛАЛТЫНХАНТАЙГАА гэдэг үгийг эсрэгээр нь уншдаа гэж хэлдэг. асуусаар байгаад сүүлдээ бүр цээжилцэн. төввөггүй чаддаг. анх бас л нилээн олон жилийн өмнө хамаатныхаа хүүхдүүдтэй нэрээ тонгоргож уншиж тоглоод л ийм болчихсон. гэхдээ энэ тийм ч сүрхий хобби биш л дээ. зөв бичгийн дүрэм жаахан бэлтгэл 2 байхад л болчих зүйл.
саяхан нэг хүн надаас: хэзээ хамгийн аз жаргалтай байдаг вэ? гэж асуусан. би ЦАГ ҮРГЭЛЖ гэж хариулсан. мэдээж хэн ч аз жаргал гэдэг зөгийн балыг ЦАГ ҮРГЭЛЖ амтлаад байж чадахгүй. би ч чаддаггүй. тэгээд яагаад тэгж хариулсан бэ :::::би ДЭВТЭР ХҮРТЭЛ САНААНДГҮЙ УНАНА ГЭЖ БАЙХГҮЙ гэдэг үгийг мэднэ. манай багш хэлж байсын. одоо надтай хамт байгаа зовлон жаргал уйтгар баясал сайхан муухай бүхэн эцэст нь надад том сургамж тэрнээс том учрал үүнээс ч том аз жаргалд хүргэнэ гэдгийг мэддэг болхоор. би цаг үргэлж аз жаргалтай байдаг гэж бодож байна.^^
чи ч ялгаагүй
давсыг дангаар нь идвэл ямар байх вэ? яахв гоё санагдаж болох л юм. гэхдээ идээд л идээд л байвал яах бол?
хоол амтлагч дангаар нь халбаган дээр дүүрэн асгаж байгаад долоож үзсэн үү? үзээгүй бол үзээгүй чигээрээ л байгаарай. яагаад гэвэл тийм ч сайхан зүйл биш болохоор.
хүн хэзээ ч хоолонд хийдэг ургамалын тосыг эсвэл уксусыг дангаар гударч болохгүй.
тэгвэл чи мах идэх дуртай юу? тахиа гахай үхэр загас ялгаагүй ямар ч махыг өөртөө тааруулаад шараад чанаад болгоод идэх гоё биз дээ. гэхдээ бас л дангаар нь биш. нөгөө л давс ургамалын тос хоол амтлагч бас бус хүнсний ногоо гурил будаатай хольж иддэг тийм үү? амттай хоолыг хэзээ ч дан давсаар эсвэл дан махаар хийж чадахгүй.

Sunday, February 21, 2010

сэтгэл хөдлөөд л



шөнийн 4 цаг 30 минуут...хэхэ...ээлжит нойргүй шөнүүдийн л нэг нь...анх блог нээж байхдаа бодсон.. үргэлж сайн сайхан баяртай зүйлүүд бичиж өөртөө ч мөн бусдад ч сэтгэлийн дэм өгч урам хайрлаж байх болноо гэж өөртөө шивнэсэн...харин ойрын өдрүүдэд үнэхээр сайхан зүйл бичих сэтгэл, сонирхол алга байлаа.
яг үнэндээ олон хүмүүс хэлдэг .АМЬДРАЛ БОЛ НОВШ эсвэл ТОГЛООМ гэж... би ингэж хэлдэг хүмүүст үнэндээ дургүй.
тэд өөрсдийгөө ямар азтай гэдгээ мэддэггүй. АМЬДРАЛыг харааж зүхэх хэл ам тэдэнд заяасан нь ямар ховор хувь тохиол гэдгийг тэд мэддэггүй. амьдралын сайхан муухай гашуун шорвог бүхий л амтыг мэдрэх боломж олдсон нь хичнээн үнэлж баршгүй эрхэм гэдгийг тэд ойлгодоггүй.
тийм учраас ойрд надад наалдчихаад салж өгөхгүй байгаа олон асуудлууд, бэрхшээлүүд, зовлон шаналалуудыг би арилгах гэж эсвэл даван туулах гэж өөрөө өөрийгөө хурцалж, чангалах ёстойм байна гэдгээ ухаарчихаад суужийн. тэрнээс биш тэдэн шиг амьдралд хамаг буруугаа тохоод өөрөө гэмгүйм шиг хушуугаа унжуулж гараа хумхиад суухыг үнэхээр хүсэхгүй байна.
тэгээд л сэтгэл хөдөлчихсөн сууна.
өмнө нь жаахан л саад өмнө миньтээглэхэд би тэр дороо газар шалчийгаал суучихдаг. тэр чулууг хэн нэгэн нь ирж авахыг хүлээгээд шалбаагт уначихдаг, тэр шалбаагнаас бас татаж гаргах хүн хүлээгээд усан нүдэлчихдэг. өөр нэг нь дэргэд нулимсыг минь арчина гэж найдаад ирэхгүй болохоор нь тэр дороо цурхираал, сөхрөөл, цөхрөөл суучихдаг тэнэг байж л дээ.
хамгийн тэнэг нь би сэтгэлээр унасан үедээ өөрөө өөрийгөө зоригжуулахыг хүсдэггүй байсан. бусдаас урамын үг сонсож сэтгэлийг минь хичнээн тайтгаруулах гэж оролдсон ч би л нэг зовсон хүн гэсэн шиг шаналгаа царайлаад л... хаашаа ийн... бусдын анхааралыг татах гэдиймуу яадын... үнэхээр мангар бж...одоо больё доо... шинэ амьдралаар амьдрая.. лаг сүрхий яриатааай хэх...намайг зовоож шаналгааж байдаг зүйлсээс зугтахын оронд сөрөөд гаръя л гэж бодлоо.
хэрвээ чи ч гэсэн миний үзэн яддаг хүмүүсийн адил амьдралыг хэлмэгдүүлж суугаа бол яг одоо боль доо найз минь... над шиг бай. над шиг өөрөө өөрийгөө урам зоригоор тэтгэ. би өөрийгөө магтаж байна.
үнэхээр надаас ийм их тэвчээр сэтгэлийн тэнхээ гарч байгаад нь баярлаад өөрийгөө сайшааж байна.
зүгээр л жаргал хааяа хааяахандаа л амттай гэдгийг мэдэрч байна......

сингапур (гэрийн багш)


сингапурт бх хугацаандаа англи хэлээ сайжруулахын тулд хэсэг хүүхдүүдтэй гэрийн багш авсым. монгол руугаа буцахад хэдхэн хоног дутуу байсан ч жаахан ч гэсэн нэмэр болно гэсэн үүднээс нэгэн эмэгтэйгээр ярианы хичээл заалгахаар боллоо.
түүнийг Эдрэн гэнэ. гаднаас нь харахад нэг л хужаа царайтай, том биетэй, ямбатай гэмээр нэгэн.
хичээлийхээ эхний өдрөөс л төөрч будилаад, цагаа ч барихгүй. утасаар худлаа баахан уучлалт гуйсан ажил хэрэгч эмэгтэй.
маргааш нь тэгснээ дольгоноод байгаа ч юм шиг хоол унд авчирна барина гээлллл... хаха....
сингад амьдардаг хятад үндэстэн болохоор нь би аймар дургүй.. өөрсдөө сонгож биш хүнээр зуучлуулж авсан багш болхоор цаанаа л нэг ноотой юм шиг. ярьж байгаа юм нь.....би тийшээ ч нисж тийм юм үзээд, тэнд ч очиж ийм вино уугаад, тэр тэгж ч надад алгадуулаад бла бла бла..шааал утгагүй. гэхдээ дуудлага нь сайн бас хичээл нь хурдан явагддаг болхоор тэр юмуу эсвэл буцаад явахад хэдхэн хоног учир тэвчий гэсэндээ ч юм уу эсэргүүцэх арга надад байсангүй.
тэр япон солонгос орос энэтхэг гээд олон орны оюутнуудтай. бид нар харин хамгийн анхны монголчууд нь юм гэнэ.
тэгээд л монголын талаар их зүйл асууна даа. хэдэн улиралтайв? хир зэрэг хөгжилтэй? хамгийн өндөр барилга чинь хэдэн давхар? хэн голцуу улсаа удирддаг вэ гээл...
бид нар мэдэхгүйг нь далимдуулаад бурж гардаг байлаа хөөрхий.
тэгж байгаад нэг өдөр багштайгаа хамт дэлгүүр хэслээ. хотын захад хирнээ их том.
тэр үед л багшийхаа ямар хүн гэдгийг мэдэж авсан даа.
хятад үндэстэй ч гэсэн хужаа нартаа тийм ч элэгсэг биш болохыг нь , вино вино гээд хийх ажилгүй авгай шиг аашилдаг ч зөв талаас нь ашиглаж чаддагийг нь , долигоноод байгаам шиг харагддаг ч үнэхээр хүүхдэд үнэн сэтгэлээсээ сайхан ханддагийг нь дэлгүүр хэсэхдээ л ойлгож байгаа ийн.
өмнө нь яагаад ийм том юм байж нөхөрчгүй найз залуучгүй байдаг байнаа гэж их гайхсан. харин тэр хэлэхдээ найз залуучуудаасаа ихэвчлэн уйдаад салдаг гэж хэлсэн. хэн нэгний хараат ч юм шиг, үргэлж утас нь хангинаж, эр хүнд халамжтай харагдах гэж хичээх түүнд үнэхээр таалагдадгүй юм гэнэ.
тэр цагаас хойш багшийгаа би өөр нүдээр хардаг боллоо.
хэдхэн хоног заалгаад л холын хол яваад өгөх юм бж юун ч сүрхий юмбэдээ гэж бодож магадгүй.
гэхдээ нэгэнт л дасчихсан байлаа.
тэр тусмаа бороотой өдөр хоцроод ирэхэд цүнхнийхээ дор шалба нойтон хүлээж байсныг нь бодохоор сэтгэл сайтайг нь мэдрээд байдаг юм.
хичээлийн хамгийн сүүлийн өдөр бид монголын талаар, монгол дахь гэрийнхээ талаар, найз нөхөд сургууль соёлыхоо талаар олон зүйл ярьсан юм.
тэр БИ ЗААВАЛ МОНГОЛД ОРЦОН ДОТОР АРХИ УУЖ ҮЗНЭ гэж хэлсэн. үнэн ч бай худлаа ч бай тэр бол надад олон зүйлсийг ойлгуулсан 2 дахь харь хүн. (хаха би лаг сүрхий юм аа)
за ямартай ч би энэ багшийн ачаар л номонд дуртай болсым даа.
монголд ирээд монгол хэл гадарладаг болуул энийг заавал уншуулж кайф авнаа..

сингапур (өвгөн)


тэр шөнө болгон л гэрийхээ дэргэдэх задгай хоолны газрын сандал дээр ирж суудаг. дэлгүүрийн эгч нар, шатахуун түгээгүүрийн залуухан ах, эргүүлийн цагдаа, дэргэдэх хөлсний байрын солонгос охин гээд л ойр хавийн шар шувуунуудаас түүнийг андах хүн гэж үгүй.
тэр үнэхээр алдартай. ямар сайндаа л замын цаад талын оюутны байранд суудаг манай хэдэн монголчууд хүртэл мэнд усаа мэдэлцэж байхав.
харин би тэр оюутны байранд сууришаагүй. хааяа л нэг хамт сурдаг найзуудтайгаа уулзах гэж ирээд ганц хоёр хонодогийм. ирэх болгонд л банди нар цагаан толгойт дээр очие гээд явцгаана. би гайхаад л. цагаан толгойт гэдэг ПИСИ юм болуу? эсүүл цагаан үстэй охин юм болуу?
нэг удаа ганцаараа алхаж байлаа, тэгээд харлаа. цагаан толгойтой өвгөн.
бор царайтай, том шанаатай болохоор нэг л монголжуу харагдана. хуучирсан ч гэлээ хиргүй цагаан майктай. сингапур эр л болсон хойно тавчик бас шоорттой. тамхины утаа баагиулаастай.
намайг хараад дуудсан. би гайхсан, бас дургүйцсэн. гэхдээ л би очсон.
надаас ЧИ БАС МОНГОЛ УУ? гэж асуухад нь би ТИЙМЭЭ....
дараа нь ЧИ ЭНЭ ХЭДТЭЙ ХАМТ ИРСЭНҮҮ? гэхэд нь би бас л ТИЙМЭЭ....
тэгээд ЧИ СИНГАПУРТ АНХ УДАА ИРЖИЙНУУ? гэвэл би дахиад л ТИЙМЭЭ....
дараа нь ЧИ ГЭХДЭЭ ЭНЭ ХАВЬД БАЙДАГГҮЙ БИЗ ДЭЭ? би мэдээж ТИЙМЭЭ...
өвгөн инээгээд чи дандаа л ТИЙМЭЭ гэхийн. миний асуултыг ер нь ойлгож байнуу? ТИЙМЭЭ...
ХЭХЭХЭ. ЧИ ЭНД СУУЖ БИД НАРТАЙ ЮМ ЯРИАЧ? гэхэд нь л би ҮГҮЙ ЭЭ... өвгөн :
ЗҮГЭЭРЭЭ... БИ ТАНАЙ МОНГОЛЫН ТАЛААР ИХ ЗҮЙЛ МЭДНЭ, БИ ЧАМД ОЛОН ЗҮЙЛ ЗААЖ ӨГӨХ БОЛНО.
гээд л, манай найзууд ч ЗҮГЭЭРЭЭ ХҮРЭЭД ИРЭЭ, ГОЁ ЮМ ЯРИЖИЙНАА....
заза найзуудтайгаа байгаам чинь гайгү блгүдээ гэж бодоод суулаа.
эхэндээ бага зэрэг хүйтэн харцтай, хувцаснаас нь үргэлж тамхины үнэр ханхлах хөгшин өвгөнөөс бага зэрэг эгдүүцэж байсан боловч 10хан минутын дараа ярианд нь би бүр уусчихсан сууж байлаа.
тэр өвгөн ам нээх болгондоо өөрийгөө зэмлэж, хайран сайхан 60,70н жилийг яаж үрэн таран хийсэндээ гутарч байгаагаа хэлж байсым.
5 минут тутамд тамхи асаана. гэвч надад тэр сонин биш болсым. надад түүний туулж өнгөрүүлсэн залуу нас ямар адал явдалаар дүүрэн байсан нь л сонин санагдсым.
балмад танхай явдлуудыг хүн чанартай хослуулсан амьдрал нь яг л кино шиг байсым.
гэвч заримдаа ярьсан зүйлээ дахин дахин давтаад л, эсвэл огт өөр зүйл рүү ухасхийгээд л.
хааяа хааяа худлаа залаад байнуудаа ч гэмээр.
тэр монголын талаар их зүйлийг мэддэг....чингис хааныг, түүний ухаалаг эхнэр бөртэг. монголчууд цагаан сараар хэрхэн золгодогийг, бас яг одоо монголын нийгэм ямар байгааг. монголд хүүхдүүд хэдэн наснаасаа эхлэн архи тамхинд ордгийг. ямар өвчин хамгийн их газар авсныг. мэдэхгүй юм гэж байхгүй дээ. бас тэр сэтгэл зүрхэндээ ЧИНГИС хаан шиг зоригтой, ухаалаг, боломжийг зөв ашигладаг эр байх минь яаавдаа ч гэж боддогоо хэлсэн.ер нь үнэн ч бай худал ч бай түүнтэй хамт байхад уйдахгүй. монгол улсыг хөгжүүлж дэлхийн түвшинд аваачих боломж бидэнд байгаа гэж тэр хэлсэн. хэзээ гэдэг нь л харин асуудал даа гэсэн. бис тэр яагаад шөнө болгон энд суудаг тухайгаа ярьсан.
олон жилийн өмнө би хүнтэй зодолдоод хөлөө хугалж байсым. тэгээд эмнэлэгт хэвтсэн. манай эмнэлэгийн өрөө 3 хүний ортой. би яг дунд талын оронд нь хэвтдэг байсан. нэг өдөр зүүн талын орны залуу маань гэнэт өнгөрсөн. түүнийг би алсым. яагаад гэвэл тэрнийг үхэхэд 2 нүд нь 2уулаа яг над руу харсан байсан. тэгэхээр би л түүнийг алсан гэсэн үг. дараа нь хэд хоногийн дараа баруун талын орны хүн нас барсан. хамгийн аймар нь дахиад л тэр яг над руу эгцэлж хараад үхсийм. дахиад л би түүнийх алсым. тэр явдлаас хоиш миний нойр бараг хүрэхээ больсон. тэгээд л би шөнө болгон энд ирж найзуудтайгаа, эсвэл бас яг та нар шиг гадаад хүүхдүүдтэй юм ярьж суудаг юм.....
ингэж ярихыг нь би хагас дутуу ойлосон ч гэлээ энэ түүх нь надад маш сонин санагдсан. тэгээд яг уярчихсан толгой дотор бөөн бодол эргэлдээд сууж байтал гэнэт л жаахан хүүхэд шиг илбэ үзүүлий гээд босоод ирдэг юм байна. цэцэрлэгийн хүүхэд хуурч байгаам шиг энэ тэндээс 2 доллар гаргаж ирээл, гайхуулаал,
ингэнгүүт нь миний дургүй хүрлээ. гэнэт явмаар санагдлаа. бараг л шөнийн 3 болж байсан. тэр мөнгөөрөө нада зайрмаг, жүүс авч өгөөл. нэх инээдтэй.
тэгээд л явлаа явлаа гэж сүрдүүлсээр байгаад явж унтсан даа. хамгийн сүүлд монгол руу буцахыхаа өмнөх өдөр дахиад уулзсан.
тэр дахиад л МОНГОЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ АРГА ЗАМ БАЙЖ Л ТААРАА ШҮҮ НАЙЗУУД МИНЬгэсэн.
тэр өвгөн амласандаа хүрсээн. тэр надад маш олон зүйл зааж өгнө гэсэн амлалтаа биелүүлсэн.
жүржийн шүүс их уувал хөөрхөн болдгийг, сингапур улсыг хэн өдий зэрэгтээ хөгжүүлж чадсаныг, мөнгө бол зүгээр л бусдыг өөртөө татах хэрэгсэл гэдгийг, анхны дүгнэлт үргэлж худал байдгийг, солонгос охид монгол банди нарыг харж явдгийг. хамгийн сүүлд монгол улс хэзээ нэгэн цагт төсөөлөл шиг минь улс болж чадна гэдгийг тэр надад ойлгуулсан.
одоо бодоход би тэр өвгөний нэрийг нь ч асуулгүй бас хамгийн чухал зүйлээ ч хэлж амжилгүй явсандаа харамсдаг.
дараа нэг л өдөр дахиад тааралдах юм бол би түүнд
БАЯРЛАЛАА гэж заавал хэлнэ.
учир нь түүний өнгөрсөн амьдрал тэгж өрнөөгүй бол, гудамжинд намайг дуудаад дэргэдээ суулгаж залхтал 4 цаг ганцаараа ярьж суугаагүй бол би маш том зүйл дээр алдах байснаа сая л ойлголоо.