Saturday, May 29, 2010

кинo (the time traveller's wife)


нэрнээс нь үзэхэд л ойлгомжтой бөгөөд тодорхой. нэг цаг хугацаагаар аялаад байдаг даварцан залуугийн эхнэрийн тухай үнэн бодитой нь ч юу юм бээ нэг зохиол.
гол дүрд нь миний дуртай жүжигчин тоглосон байсан нь нүдээ олсон. энэ киноог ярихлээр тийм ч олон хүн үзээгүй байдаг нь харин нүдээ олоогүй. үйл явдалыг нь тайлбарлахад тун яршигтай. тийм болохоор уншигч та өөрөө олоод үзчихнэ биз дээ. харин кино бүтээлтийн хувьд бол чалчих юмгүй. маш боломжийн. бүр туунннн боломжийн. үйл явдал хоорондын уялдаа холбоо, тэр уран сайхан дүрслэлүүд, хүний сэтгэлийн утсыг бүр занаж байгаад хөндсөн тэр гайхамшигт өгүүлэмжүүд этр бол бас байлээ байлээ. жүжигчид нь ч их мэдрэмжтэй. адаглаад л тэр гүйж харайж байгаа нь бүр нэг цус хөөргөцөн, уйлж унжиж байгааг нь хархаар л нэг хамрын самсай шархираад. гэхдээ ганц гэм нь киноны хамгийн оргил хэсэг болох цаг хугацаар аялагчийн маань үхдэг хэсэг л жаахан өрнөлгүй. киноны тэг дундад үхэх нь тодорхой болж төгсгөл хүртлээ яаж үхэх бол доо гэсэн нууцхан бодолд автсан боловч яг үхдэг хэсэг нь нэг л ядмагхан. зүгээр л эхнэрийхээ аавд санаандгүй буудуулчихна. энэнээс үзэхэд нэг хүний хийсэн жаахан болгоомжгүй зүйл хэдэн хүний амь амьдралд бут ниргэлт болж байгааг харж болох ч гэсэн бас арай дэндүү л байгаа бхку юу. тийм юм гэж хаа байсын. харин хамгийн шилдэг шийдэл нь бол эхнэр нөхөр 2ын хүүхэд.....охин нь ч бас цаг хугацаагаар аялдаг.ялгаа гэвэл аав нь олдмол аялагч, охин нь харин төрөлхийн аялагч. төрөлхийн гэсэндээ цаанаа л өөр. аав нь хэзээ аялахаа мэддэгүй. гэв гэнэт л хамаг хувцас нь шалан дээр өөрөө шалдан алга болно. охин нь бол хувцастайгаа. өөрийнхөө аялалыг зохицуулаад явчихтайгаа. сэргэлэн баагий. мөн нэгэн оргил үзэгдэл дээр миний давхраатай 2 алаг нүднээс сувдан нулимс өөрийн эрхгүй бөнжигнөсөн билээ. хамгийн сүүлд нөхөр нь үхсэн хойноо өнгөрсөн үеийх нь бие эхнэр хүүхэд дээрээ ирдэг хэсэг бол үнэхээр гэр бүлийн хайрын үнэн мөнийг харуулсан төгс үзүүлэмж болж чадсан. энэ киноноос ойлгож авсан нэг чухал зүйл бол цаг хугацаа түүний үнэ цэнэ. аливаа зүйлийн үнэ цэнийг олон талаас нь янз янзаар ойлгож болдог. цаг хугацааны үнэ цэнийг олон удаа мэдэрч байсан хэдий ч энэ киногоор дамжуулаад арай авангард талаас нь ойлгож авлаа. бас нэг зүйл мэдэж авлаа. цаг хугацаагаар бол хувцастайгаа аялажиймаар юм бээлээ шүү

кино (ただ 君を 愛してる)


энэ нэг япон кино. үзээд удаж байна. сая гэнэт тархинд зурсхийн орж ирээд өөрийгөө кино их шшүмжилдэгээ санаад бичжийн. би ер нь кинонд их донтой, үзэхээр тун урамтай, шүүмжлэхдээ ч жигтэйхэн няхуур.
за тэхээр энэ киног сувгаа сольж яваад тэг дундаас нь барьж авж үзсэндээ их харамсан гутарсан авч дараа нь хүүхдүүдийн амнаас алдсан үйл явдлуудыг нь бүрэн гүйцэд нөхөж сэтгэл санаа амар амгалан болсон агаад компьтер график ашиглаагү, амьдралд ойрхон, өгүүлэмж сайтай, дурсгалтайгаар барахгүй өөрийн гэсэн өнгө төрхтэй кинонуудад нугасгүй юм болохоороосоо үзсэний дараа буюу үйл явдлыг нь бүрэн ойлгосон хойноо уг киноны найруулагч ба түүний гэр бүл, баг бүрэлдэхүүн жүжигчид нарын авъяас чадвар, хөдөлмөрийг нь гайхан баяссан бөгөөд саааунд трааак хийгээд мүүүвийий поостуудыг нь өдөржин шөнөжин шимтэн сонирхож кинондоо бүр мөсөн автан суусан билээ. киноны үйл явдлыг ам зургаар гаргавал : хайрлахыг хичнээн хүссэн ч чадахгүй нэгэн эгэл жирийн гэнэн охин хийгээд хайрлаж хичнээн чадах боловчиг тийм ч их хүсдэггүй царайлаг нуруулаг өнгөлөг өндөрлөг залуу 2-н тухай: юм. гол дурийн охин нь их хачин агаад жигтэй өвчнөөр өвчилсөн ба эл өвчин нь хүнд дурлах л юм бол эмэгтэй хүн болж (шилжилтийн насандаа орж)улмаар үхэх аюултай юм гэнэлээ. үүнийг нь харин мөнөөх залуу ойлгодоггүйгээр барахгүй түүнтэй ойр дотно байж өөртөө дурлуулж хаячаад өөрөө өөр нэг охинтой үерхээд ч билүү явдаг их сонин хэрэг юм байгаан. энэ киноны бас нэг чухал хэв маяг бол гол дүрийн 2 этгээд 2уулаа гэрэл зураг авах их сонирхолтой. надад зургууд нь их таалагдсан. харин хамгийн гунигтай үйл явдал бол охиных нь газар дээрх ганц хайр татам энхрийхэн булбарайхан дүү нь бас нэг өвчнөөр хорвоогийн мөнх бусыг үзүүлдэг явдал билээ. хүний сэтгэлийг яахын аргагүй хөндөж чадсан уг кинонд эсрэг талын дүрийг чадварлаг бүтээж чадсан нэгэн бүсгүй бол өөрийн гоо сайхнаар эрчүүдийн харааг булааж эмчүүдийн атаархлыг төрүүлэхүйц үзэсгэлэнтэй нэгэн билээ. (гэхдээ хөөрхий амьтан эсрэг тал биш л дээ, зүгээр шавар хаагаад бдгийн)гол дүрийн залуу маань энэ бүсгүйд сэтгэл алдардаг билүү яадаг билээ, тэгснээр киноны адармаатай, бартаатай, аймшигтай, аюултай үйл явдлууд өрнөх учиртай. учиртай ч гэж өрнөдийн. за олон зүйл нуршиж таны алтан цагийг үрээд яанам. үзсэн бол би юугаа нэмж хэлхэв, үзээгүй бол үзчээч гэж шаардмаар байна. кино л болсон хойно сайхан төгсөлгүй яахв. эмэгтэй нь үхээд эрэгтэй нь харамсаад уйлаад дуусдгийн. яагаад уйлж байна вэ гэхээр..... тэр 2 хамт байхад охин тийм ч үзэсгэлэн төгөлдөр бус байсан бөгөөд харин эрэгтэйд дурласныхаа дараа тэр 2 бие сэтгэл холдох хэдий ч охин нөгөөх шилжилтийн насандаа орсны улмаас хөөрхөн болоод үхээд дуусч байгаан. эрэгтэй нь ийм үзэсгэлэнтэй охиныг ингээд явуулчихсандаа харамсан гашуудаад зогссоноор л ер нь кадр дуусч байгаам даа.тэгээд их үзүүштэй олон үзэгдлүүд байдгийн. дашрамд дуулгахад гол дүрийн эмэгтэй нь та бидний дунд НАНА киноны даруухан бүсгүйн дүрээр хэдийн алдаршсан АОИ МИЯАЗАКИ (青い 宮崎) гуай юм байгаан шүү... хахаха би ер нь хол явнаа хохо

Thursday, May 27, 2010

хөөрхөн


Шөнийн 3 цаг 30 минут. Маргааш хичээлгүй. Юу ч үгүй. Эрт босох шалтгаан ч юм уу уншиж давтах хичээл гэхээр юм юу ч байхгүй. Гэхдээ би дахиад л нойргүй.
Аль түрүүн би нэг гоё юм хийлээ. Сингапур улсын туг. Нийгмийнхээ хичээлийн дүнг гаргахад зориулж хийсэн. Их ч ажил болсон. Хийж байхдаа амандаа count on me singapore гэдэг дууг аялаад л байсан. Өөрийн мэдэлгүй л. Жил хүрэхгүй хугацааны өмнө. Би тэнд байсан. Сингапурт байсан. 2 сар. Бодоод байхад би их шантрамтгай юм билээ. Тэнд очоод дөнгөж 3 дахь хоногтоо найз нөхөд гэр бүлийхнийгээ санаад уйлж билээ. Дахиад яаж 50гаран хоног ганцаараа байна даа гэж бодоод тэнэг болтлоо уйлж суусан. 2 сарын турш санааны үзүүрт хадаастай явсан ганц зүйл бол хурдхан монголдоо очиж утаатай агаараа амьсгалаад найзуудтайгаа гадуур шоргоолж болтлоо тэнэх юмсан гэсэн бодол. Утасныхаа дэлгэцэн дээр газар дээрх ганц хайртай дүүгийнхээ зургийг тавичихаад харах болгондоо инээдэг байснаа одоо бодохоор тэр хятад солонгос руу хар цагаанаар гарч ажиллаад 2.3 сар нь битгий хэл 20.30 жилээр ирж чадалгүй хоцорсон улсуудын хажууд юун ч сүртэй юмбэдээ гэж бодмоор. Гэхдээ л тэр зун миний хувьд гэр бүл найз нөхөдийнхөө үнэ цэнийг дэндүү их мэдэрсэн 50 хоног байсан. Буцах замдаа 2 өдөр дамжиж явсан. Гэхдээ би цурам ч хийлгүй догдолсон..гэтэл хот минь Урьдын л адил...... онгоцноос буув уу гүй юу уруул хатна хоолой хорсоно. Нөгөө л нэг түгжирсэн гудамж засвартай зам. Санасан шиг минь зугаатай газар намайг хүлээж аваагүй ээ . уагаасаа ч 50хан хоногт юу өөрчлөгдөнө гэж горьдхов. улаанбаатар минь.тэгээд л Бүхэл бүтэн 9 сар ........... буцаж ирдгүй байж гэж шүдээ зуусан. Ямар ч аргаар хамаагүй тэндээ тэгээд үлдчихдэг байж гээд л......би үнэхээр шантрамтгай. Гэхдээ би сая нэг зүйлийг ойлголоо. Цонхоо онгойлголоо. Салхи зөөлхөн үлээнэ. Хоорондоо өчнөөн метрийн зайтай сүүмгэрдүүхэн асах гудамжны гэрлүүд тэрүүхэн тэндэх модоо чимэглэсэн юм шиг гэрэлтүүлнэ. Орцны үүдэнд одоо хүртэл хүүхдүүд сууж буу халаастай. Төв замаар ганц хоёрхон машин хурд хэтрүүлэн давхиастай. Цаанаа л нэг өвөрмөц сэтгэл татам үнэртэй.
::Миний монгол миний улаанбаатар сайхан юм аа. Энгийн ч юм шиг балмад ч юм шиг харагдах атлаа цаанаа л нэг халуун дулаахан хайр татам хот юм:: гэж нэгэн хүний хэлэхийг сонсож байсан санагдана.үнэхээр ч тийм бололтой.
Гэвч магадгүй өдрийн нар шороо 2 нь зэрэгцээд маргааш урьдын л адил муухай хавар намайг дахин угтана. Гэхдээ л миний монгол ХӨӨРХӨН юм билээ.

happy all the time ^^




би таах уу? чи яг одоо компьютерыхаа ард миний бичиж нийтэлсэн зүйлийг унших гээд сууж байна. ойлгомжтой. магадгүй өөртөө тааруулаад бага зэрэг тохижуулчихсан дулаахан өрөөндөө дэргэдээ аяга коофий эсвэл хөөрүүлсэн сүүтэй чихэвчээ зүүчихсэн суугаа байх л даа. би таасан уу? таагаагүй бол яая гэхэв. би тэгж суух дуртай болхоороо л биччилээ.
зарим хүмүүс надаас: чи солиотой муу? үгүээ юмтай юу? эсүүл сумтай юу? мэдрэлллл юм уу? гэж хааяа асуудаг. яагаад билээ? тийм байхаа тэд нарын хувьд үнэхээр мэдрэл санагддаг байх. би нойргүй хонох дуртай болохоор. гэхдээ надад лав ингэх нь таалагддаг. тийм ч хачин санагддаггүй. НОЙРГҮЙ ХОНОХ. хобби л юм даа. өнөөдөр ч бас ингээд шөнийн 2 цаг 43 минутанд нүдээ чилтэл юм бичээд уншаад сууж байдаг. нээрээ ч сумтай байх. 3 билүү? 4 жилийн өмнө монгол хэлний ам шалгалтанд бэлдэхдээ л анх аргагүйн эрхэнд нэг нойргүй хонож үзсэн. тэрнээс хойш өөрийнхөө тархийг шөнийн цагаар илүү сайн ажилладаг гэдэгт бат итгэчихсэн. тэгээл юм л бол шөнө орой гэртээ ганцаараа сүнс сүүдэр царайлаад явдаг болчихсон. энэ тийм ч хачин зүйл биш. хэрвээ зөвөөр ойлговол шүү дээ.
бас заримдаа хүмүүс надад : ямар сонин ийн? лаг юмаа. чи агуу...гэж ч хэлдэг. миний бас нэг хоббиноос болж. би ямар ч монгол үгийг тэр дор нь эсрэгээр нь уншиж чаддаг. бичиж эсвэл харалгүйгээ. ингэж хэлэхээр хүүхдүүд надаас хамгийн түрүүнд өөрсдийнхөө нэрийг тонгоргож уншихыг хүсдэг. энэ мэдээж амархан. дараа нь харсан эд зүйлсийнхээ нэрийг. дараа нь ямар нэг холбоо үгийг. хамгий сүүлд нь бүгд ЦАХИЛГААНЖУУЛАЛТЫНХАНТАЙГАА гэдэг үгийг эсрэгээр нь уншдаа гэж хэлдэг. асуусаар байгаад сүүлдээ бүр цээжилцэн. төввөггүй чаддаг. анх бас л нилээн олон жилийн өмнө хамаатныхаа хүүхдүүдтэй нэрээ тонгоргож уншиж тоглоод л ийм болчихсон. гэхдээ энэ тийм ч сүрхий хобби биш л дээ. зөв бичгийн дүрэм жаахан бэлтгэл 2 байхад л болчих зүйл.
саяхан нэг хүн надаас: хэзээ хамгийн аз жаргалтай байдаг вэ? гэж асуусан. би ЦАГ ҮРГЭЛЖ гэж хариулсан. мэдээж хэн ч аз жаргал гэдэг зөгийн балыг ЦАГ ҮРГЭЛЖ амтлаад байж чадахгүй. би ч чаддаггүй. тэгээд яагаад тэгж хариулсан бэ :::::би ДЭВТЭР ХҮРТЭЛ САНААНДГҮЙ УНАНА ГЭЖ БАЙХГҮЙ гэдэг үгийг мэднэ. манай багш хэлж байсын. одоо надтай хамт байгаа зовлон жаргал уйтгар баясал сайхан муухай бүхэн эцэст нь надад том сургамж тэрнээс том учрал үүнээс ч том аз жаргалд хүргэнэ гэдгийг мэддэг болхоор. би цаг үргэлж аз жаргалтай байдаг гэж бодож байна.^^
чи ч ялгаагүй
давсыг дангаар нь идвэл ямар байх вэ? яахв гоё санагдаж болох л юм. гэхдээ идээд л идээд л байвал яах бол?
хоол амтлагч дангаар нь халбаган дээр дүүрэн асгаж байгаад долоож үзсэн үү? үзээгүй бол үзээгүй чигээрээ л байгаарай. яагаад гэвэл тийм ч сайхан зүйл биш болохоор.
хүн хэзээ ч хоолонд хийдэг ургамалын тосыг эсвэл уксусыг дангаар гударч болохгүй.
тэгвэл чи мах идэх дуртай юу? тахиа гахай үхэр загас ялгаагүй ямар ч махыг өөртөө тааруулаад шараад чанаад болгоод идэх гоё биз дээ. гэхдээ бас л дангаар нь биш. нөгөө л давс ургамалын тос хоол амтлагч бас бус хүнсний ногоо гурил будаатай хольж иддэг тийм үү? амттай хоолыг хэзээ ч дан давсаар эсвэл дан махаар хийж чадахгүй.