Wednesday, May 30, 2012

Don't let your dreams be dreams

Үлгэр домгийн мөнхийн усыг хүртсэн ч үзэсгэлэнт чамтайгаа учраагүй болохоор үүрд би амьд яваад ч яахсан билээ....
дөнгөж сая сонсож дуусгасан... үнэндээ ойрын хэдэн өдөр, бишээ сар жилүүдийн турш миний дотор өнөөх л хүн бүрийн хэлдэг бул хар чулуу нь тээгэлчихсэн. амьсгалж залгилж яриж бодоход минь хүртэл саад хийсээр ирсэн.
би мэднээ. эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль хэмээх хүндтэй нэр миний оюутны цэнхэр үнэмлэхэн дээр бичээстэй байдаг.. эмчийн цагаан халат өмсөөд энгэртээ анагаах ухааны сургуулийн сурагч гэсэн нэрийн тэмдэг зүүгээд тэртээх 80 жилийн түүхтэй сургуулийн шатаар өгсөж уруудаж яваа хэн бүхний сэтгэл бахдаж явдаг гэдгийг...
Миний хүсэл ийм л энгийн....
Гэхдээ хүсэл мөрөөдөл гэдэг энэ хоршоо үг..... ялгаж салгах нь надад чухал...
Би дуучин болохыг хүсдэг. Би нуруун дээрээ далавчны шивээстэй болохыг хүсдэг. Би хүссэн бүхнээ худалдаж авах чадалтай баян болохыг, би хүн бүрийн хүндэтгэлийг хүлээсэн алдартай зохиолч эсвэл нэвтрүүлэгч болохыг хүсдэг. хүн бүхний хүсэл өөр өөр тийж чиглэгддэг.
Харин миний хувьд.... би хүмүүст туслахыг хүсдэг. Би аав ээжийхээ урмыг хугалалгүй аль болох бахархал төрүүлж явахыг хүсдэг. Бас би үргэлж найз нөхөд гэр бүлийнхэндээ зарцуулах цагаа зохицуулж тэнцүү хувааж амьдрахыг хүсдэг. Би хэнд ч гологдохгүй эрэлт хэрэгцээтэй мэргэжил эзэмшиж өөрөө өөртөө сэтгэл хангалуун явахыг хүсдэг.
Гэвч мөрөөдөл гэдэг бол эднээс уужим ойлголт..
Бүх хүслээ нэгтгээд дээрээс нь өөрийн эргэн тойронд хүрээлж буй бодит байдлыг бас нэмээд, тэр ч бүү хэл өөрийн дотоод хүнийг ч бас нэг бүрчлэн ажиглаад бүхэл бүтэн цогц Мөрөөдлийн ертөнц бий болгохыг тэр уужим ойлголт товчхондоо мөрөөдөл гэдэг юм болов уу...
бодит байдал хамгийн чухал нь ... нисэх, усан доорх хүчилтөрөгчөөр амьсгалж чаддаг болох зэрэг нь зүгээр л хоосон мөрөөдөл..
Би өөрийгөө хүчилж биш харин хэзээ ч харамсахааргүй ухаалаг шийдвэр гаргаж, өөртөө бахдан, гэр бүл зохиож эцэг эхийгээ ахин дахин баярлуулж, хайртай хүмүүс минь миний дэргэд байж, хөгширсөн ч үргэлж цог золбоотой амьдалыг мөрөөддөг... миний юу хийх хэн болох нь тийм ч чухал биш харин ахин хэзээ ч өөрийн сонголтод харамсаж хий хоосонд хууртахгүй явдаг тийм л амьдралыг хардаг.
Бас би жижиг сажиг хүсэл төдийхнөөр өөрийгөө хязгаарлалгүй энгийн хирнээ томоос том мөрөөдөлдөө итгэж араас нь дагаж амьдардаг.. Би мөрөөдөлөө зүгээр л мөрөөдөл төдий байлгахгүйн тулд зүтгэдэг..

1 comment:

  1. Бяцхан гэрэлтүүлэгч :)

    ReplyDelete

сэтгэгдлээ бичсэнд баяралаа