Wednesday, May 30, 2012

Don't let your dreams be dreams

Үлгэр домгийн мөнхийн усыг хүртсэн ч үзэсгэлэнт чамтайгаа учраагүй болохоор үүрд би амьд яваад ч яахсан билээ....
дөнгөж сая сонсож дуусгасан... үнэндээ ойрын хэдэн өдөр, бишээ сар жилүүдийн турш миний дотор өнөөх л хүн бүрийн хэлдэг бул хар чулуу нь тээгэлчихсэн. амьсгалж залгилж яриж бодоход минь хүртэл саад хийсээр ирсэн.
би мэднээ. эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль хэмээх хүндтэй нэр миний оюутны цэнхэр үнэмлэхэн дээр бичээстэй байдаг.. эмчийн цагаан халат өмсөөд энгэртээ анагаах ухааны сургуулийн сурагч гэсэн нэрийн тэмдэг зүүгээд тэртээх 80 жилийн түүхтэй сургуулийн шатаар өгсөж уруудаж яваа хэн бүхний сэтгэл бахдаж явдаг гэдгийг...
Миний хүсэл ийм л энгийн....
Гэхдээ хүсэл мөрөөдөл гэдэг энэ хоршоо үг..... ялгаж салгах нь надад чухал...
Би дуучин болохыг хүсдэг. Би нуруун дээрээ далавчны шивээстэй болохыг хүсдэг. Би хүссэн бүхнээ худалдаж авах чадалтай баян болохыг, би хүн бүрийн хүндэтгэлийг хүлээсэн алдартай зохиолч эсвэл нэвтрүүлэгч болохыг хүсдэг. хүн бүхний хүсэл өөр өөр тийж чиглэгддэг.
Харин миний хувьд.... би хүмүүст туслахыг хүсдэг. Би аав ээжийхээ урмыг хугалалгүй аль болох бахархал төрүүлж явахыг хүсдэг. Бас би үргэлж найз нөхөд гэр бүлийнхэндээ зарцуулах цагаа зохицуулж тэнцүү хувааж амьдрахыг хүсдэг. Би хэнд ч гологдохгүй эрэлт хэрэгцээтэй мэргэжил эзэмшиж өөрөө өөртөө сэтгэл хангалуун явахыг хүсдэг.
Гэвч мөрөөдөл гэдэг бол эднээс уужим ойлголт..
Бүх хүслээ нэгтгээд дээрээс нь өөрийн эргэн тойронд хүрээлж буй бодит байдлыг бас нэмээд, тэр ч бүү хэл өөрийн дотоод хүнийг ч бас нэг бүрчлэн ажиглаад бүхэл бүтэн цогц Мөрөөдлийн ертөнц бий болгохыг тэр уужим ойлголт товчхондоо мөрөөдөл гэдэг юм болов уу...
бодит байдал хамгийн чухал нь ... нисэх, усан доорх хүчилтөрөгчөөр амьсгалж чаддаг болох зэрэг нь зүгээр л хоосон мөрөөдөл..
Би өөрийгөө хүчилж биш харин хэзээ ч харамсахааргүй ухаалаг шийдвэр гаргаж, өөртөө бахдан, гэр бүл зохиож эцэг эхийгээ ахин дахин баярлуулж, хайртай хүмүүс минь миний дэргэд байж, хөгширсөн ч үргэлж цог золбоотой амьдалыг мөрөөддөг... миний юу хийх хэн болох нь тийм ч чухал биш харин ахин хэзээ ч өөрийн сонголтод харамсаж хий хоосонд хууртахгүй явдаг тийм л амьдралыг хардаг.
Бас би жижиг сажиг хүсэл төдийхнөөр өөрийгөө хязгаарлалгүй энгийн хирнээ томоос том мөрөөдөлдөө итгэж араас нь дагаж амьдардаг.. Би мөрөөдөлөө зүгээр л мөрөөдөл төдий байлгахгүйн тулд зүтгэдэг..

Monday, September 26, 2011

энэ олон хөгжилтэй ч юм шиг, учир утгагүй ч юм шиг постуудын араас одоо бичих миний сэтгэлийн үгс хавьгүй сайхан байх болвуу... жаахан хүүхдийн мөрөөдөл шиг инээдтэй зүйл бичцэн ч юм шиг санагдахийн. гэхдээ тэр бүхэн миний сэтгэл зүрхний угаас гарсан хэзээ ч шантрахгүй, хэнд ч бууж өгөхгүй гэх амлалтуудын минь өчүүхэн хэсэг учраас одоо ичгэвэртэй санагдсан ч устгахгүй үлдээв
ярьж хэлж бсанаараа 10 жилийнхээ төгсгөлд ерөнхий шалгалт гэх сэтгэл түгшээсэн үйл явдлыг даваад өнгөрөөсөн. яг шалгалтын цаг тулаад дөхөөд ирэхээр шалгалтандаа тэнцэхийг биш энэ хэцүү гайхлыг дуусгаж санаа амрахын мөрөөсгөл болдог юм билээ. шалгалт миний бодож бснаас хамаагүй амар болж өнгөрсөн бхаа. хуулах боломж лав бсан санагджийн. за тэрч яхв
дуусгаж санаа амраад хариугаа гартал наргиж цэнгэж дуулж бүжиглээд схан л бсан. шалгалтын дүн гарах өдрийг үзэн ядаж блаа. ямар нэгэн алдаа гараад хариу нь битгий гараасай, ямар нэгэн зүйл будилсан бгаасай гээдл. өөртөө дэндүү итгэлгүй бсан болхоор
заза тэр бүгд ч яахв болдгоороо болоод өнгөрсөн. яг одоо бол би Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургуулийн 1р дамжааны оюутан. сургуулийнхаа томилолтыг авчаад хэцүү бүхэн ард үлдлээ, одоо зөвхөн ирээдүйнхээ төлөө бага зэрэг шамдахад л хангалттай гэж бодсон. гэхдээ үгүм бээлээ нилээн их шамдах хэрэгтэйм бээлээ.
би өмнө нь хэтэрхий бардам бусдын үгийг юмын чинээ тоодоггүй тийм л охин бсан.. өөрийн гэсэн үзэл бодолтой болхоор бусад хүмүсийн өөрсдийн амьдралаас хуримтлуулсан туршлага надад хэрэггүй гэж бодоод. гэтэл одоо бол бусдын амнаас гарах үг бүхэн надад алт эрдэнэ мэт санагдаж, эрдэм мэдлэгийг юунаас ч илүүд үзэх хэрэгтэй болж бна.
хичээл эхлээд ганц сар ч болоогүй бхад семистрийн эхнээс л шантарчихгээд бдаг.. хичнээн хэцүү бсан ч би бууж өхкү гэдэг үгээр өөрийгөө аргалаад бдг. ядаж бхад хаанаас гараад ирчихсэн их нойр нь намайг бүчээд авсын мэдкү. зав л гарвал унтаад бдг.
хэдий хэцүү ч хамгийн схан нь би монгол хүн болхоор надад боломж их бна гэдгийг бас бодсон
за энэ бол өмнөх постуудын үр дүн блаа.

Wednesday, February 23, 2011

найздаа

яг нэг нзтайгаа ярьж бгам шиг бичлээ....битий үг үсгийн алдаа тоолоод бгаарай.
11р анги байна гэдэг санасныг бодход амаргүй л ийн. үндсэн хичээлийн цаг урт болхоор янз янзын нэмэлт давтлага хэцүү л бдын бна. бас гэр бүлээс ч тэр сургууль соёлоос ч тэр их хариуцлага ирдэг болхоор ........
дээрээс нь бас яаж ч зөвхөн хичээл номоор амьсгаадаад бху хааяа хааяа кино мино үзчинэ гадуур дотуур явчина... яг тэр үедээ зугаатай схан бгаал дараа нь хайран цаг хугацаа гээд харамсаад суух.. үнэндээ 11р анги гэхээрээ л нөгөө стресс ядаргаа сульдаа мэдрэл нь гажигтаад бх стомуу гэж бодогдхын.. эхнээсээ л нүд хөхрөөд борлоод бдг.. гэхдээ зүгээрээ,_ нүд хөхөрхөөр тен тавьцым шг гоё зохиод бдын.. хаха ийм схан ОПТИМИСТ....
намайг анагаахд орно гэхээр хүмүүсийн гайхаж балмагджаагааг
- ийм эмч бдымуу??? чи зүгээр тархий нь задлаад оёхку хаяна ч гх шг
- хүний нуруунд утсаа мартана ч гх шг хахаха
- бүтэн 6 жил шүү Сокооо
- анагаах сто аймар сургууль бээлээ
эдр . нэг имэрхү сэтгэл санааны дайралт бхад яаху дээ.
нээрээ. би бас гайхаал бна.. миний мэддэг хэдэн онц сурдаг нөхдүүд... бүтэн 10 жил юуны төлөө яах гэж сурсын бгаа?? одоо болтол мэргэжлээ сонгоогүй. тэд нар згр л онц сурлагатан бхгээд төрцөн бх тээ.. зорилгогү бж хэдэн дүнгээр яанам бээ ???
за тэдэр ч яахуу... би нэг өдөр 1р эмлэг орох замдаа харлаа л даа. замынх нь эсрэг талд яг анагаах бжийдаг. лаг дүрдээ ороол анагаахын өөдөөс бахархалтай нь аргу мишээж нтр... кино хийсэн. схан л бсан.
тэгээд хамгийн сүүлд нь САНААНДГҮЙ ЗҮЙЛ ГЭЖ БДГҮ ШҮҮ....гэж хэлий
би энд нийтлэл бичээд, эмч болно гээд шийдцэн сууж бгаа нь 2р ангидаа ам цангаснаас л үүдэлтэйм бгааштээ. яг үнэндээээ хха. итгэнү бну өөрөө л мэд. ямартай ч яг тийм л юм бэлэ.

Tuesday, January 4, 2011

BYE 2010

өө би мангар юмаа. бүхэл бүтэн нэг арван солигдчоод бхад блогоо хөтөлхөө мартсан л бдаг... хмммммм. за одоо яая гхв. сая нэг хүндэлж явдаг ахыхаа блогийг уншаад гэнэт санав. ГОМЭННЭЭ. тэгээд уншаад бсан чн бас сонсоод бхад 2010 ер нь их эрсдэл гэнэтийн зүйлсээр дүүрэн жил бсан бололтой. хүн болгонд. надад ч мөн адил......11р анги гэдэг том нэрийг зүүчихсэн жижигхэн охин болон хувирсан юм бна. энэ оны хамгийн том зүйл бол тэр. гаднаас нь бол намайг хүмүүс 9 10р ангийн хүүхэд л гэж хардаг гсн. бэеби фэестэйдээ эвлэрнээ схан ч бдын. кино үзэхэд дандаа чайлд тикэт авдаг болхоор хэмнэлттэй гэж.. бас яг 2010 он гарсны дараахан FLICKRТ бүртгүүлж зураг авах улам сонирхолтой болсон болхоор миний амьдралд цоо шинэ орон зай гарч ирсэн. шинэ найзууд, шинэ хобби, шинэ мэдээлэл, шинэ чөлөөт цаг, шинэ шинэ шинэ.... энэ оны бас нэгэн чухал үйл явдал бол БИ ЭМЧ БОЛНО гэсэн эрс шийд. гэнэт л хэн нэгний дуудлагаар ийм шийдвэр гаргацан. хиийм зиийм биооо миоо сто мэдкү цсссс хичээлүүдээрээ одоо шамдаад бгаан. хуучин сур-хаа багш дээр химийн давтлага аваад өмнөх 2 3 жилийнхээ эрдэм номын өрийг төлөөд сууж бхдаа би ийм амарахн юмыг яагаад тэгж хүндээр боддог бсым бол л гэж боддын. хими чн амархан хичээл блээ сонирхолтой ч ин. бас анагаах эдрт орсн ах эгч нартай ярихаар бүр нэг оюунтан болчмоор санагдаад яааарад гэгэлзээд....сур-н багш нар гэж бүгд л бид хэдин өмнөөс санаа зовцгооно. яаанаа таанар элсэлтийн шалгалт. хүүүеээ таанарт зав бхку гэээл. ҮНЭН ҮНЭН. хавар 4 5 сар болоод ирхээр хүссэн хүсээгү бүгд л сандарцгаана. тийм болхоор ЯСҮГАЗҮ ИСОГАЗҮ амаркугээр бас яарахкугээр манай багшийн хэлдгээр өддддөр болгон багггга багаар хийгээд бвал алзкуээ угааса. энэ оны бас нэг том юм хахах үнэн синсаацтай 2 найз минь солонгос явчлаааөөө. ирнэ л дээ тэр 2, 2уулаа удку хүрээл ирнэ. гэхдээ хэсэг хугацаанд л үлдсэн бид 4 нэг том хоосон орон зайд бгаам шиг санагдаад бна. нэг лл ил хуль оргисон... цөөдсөн. ГЭХДЭЭ ИРНЭЭ ТЭР 2 тэр нь хамгийн схан. аан дхиаад энэ жилийн онцлох үйл явдал бол манай анги урлагийн үзлэгт тэргүүн байр эзэлсийм.. үннэн чика л даа. 7 хоног бэлдээл бүжгээ 2 хоног бэлдээл ороол түрүүлчжийн гжийшт. эв нэгдэл л бх л даа. бас сагсны тэмцээнээр алт... би өөрөө тоглоогүй ч баяр хүргэчеэээ. тэгээл ойлгомжтой шилдэг ангишүүдээ. схан схан юм зөндөө бичлээ муухай муухай юм бичмээргү бнааа. тэгээл нэг иймэрхүү жил болж өнгөрлөө. надаа зүгээр л бусад блогчид өөрсдийнхөө нэг жилийн намтрыг бичээд би ч гсн тгх хргтэм шиг санагдаал биччлээ. эндээс олж авах юм бвал олж аваад баярлаарай. өнгөрсөн ч гсн ШИНЭ ОНЫ МЭНД энэ үгний утгыг нь ойлгож бичлээ шүү. шинэ он гэдэг юм өөдөөс чн даллаал мэнд хүргэж бна гэж төсөөлөөд

Wednesday, October 27, 2010

AUTUMN

намар.....хүн бүрийн сэтгэлд хөнгөн гуниг хийгээд догдлол төрдөг богинохоон тэр цаг хугацаа. Навчис шарлаж хаялан унах нь тэнгэрээс нар цацрагаа хэсэг хэсгээр эх дэлхийд газардуулах мэт үзэсгэлэнтэй. Салхи намуухнаар исгэрч газраас чийгний үнэр ханхийж цаанаа л нэг тайван бөгөөд хайр татам.
Газар дэлхий дахин давтагдашгүй төрхөөр зүсээ хувиргаж аагим халуун цагийн ногоон өнгө алтан намрын шаргал туяагаар нүд булаана. Үргэлжилсэн бөгтгөр гудамж хөлд дарагдаж, хүүхэд багачуулын инээд нь амраг хосынхоо мишээлтэй зэрэгцэн намрын дурсамжийг улам л баясган жавхаажуулна.
Намрын үдэш бороонд норон алхах хичнээн амар амгалан...... Сэтгэлийн гүнээс өөрийн эрхгүй хөг эгшиг ундарч цаг цагийн дурсамж сэтгэлд гэгэлзүүлдэгсэн......

Sunday, August 15, 2010

танил

би танина,тэр охиныг, тэр ярьдаг, ганцхан надад, бүх нууцаа, хэн ч байхку, надаас өөр, тэр гацаардмал нэгэн, гуниг гутралаар дүүрэн,
жаргал дэндүү хол, түүний сэтгэлийн гол,
би үргэлж өрөвдөнө, сэтгэлд жавар хурна,
үнэндээ тэрний бага нас, архи тамхи зодооных бус, хаягдал үгүйрэл ядуурлаас тэс, дарамт шахалт алагчилалаас алс....ГЭВЧ
хүссэн зүйл хүзүүгий нь орооно дандаа
хүйтэн бачим жихүү оргино дундаа
хүлээн ганцаардана цаг бүрийд андаа
хүрээлнэ ертөнцөөр үл таних ондоо

Saturday, July 3, 2010

болно доо

би багаасаа л ЖҮЖИГЧИН БҮЖИГЧИН ХӨТЛӨГЧ НАЙРУУЛАГЧ төрлийн сонин содон хүн болохыг мөрөөддөг байсан. үргэлж л олны танил хүн болчихсон юм шиг аашилж тольны өмнө өөрөө өөртэйгөө халуун яриа өрнүүлдэг байлаа. эсвэл аль нэг өрөөний хаалгыг тас хаагаад тэндээ ганцаараа тэс өөр ертөнц үүсгэчихнэ. дотор нь дуулна, бүжиглэнэ, санаанаасаа зохиосон газартаа явжийн гэж төсөөлнө, хэн нэгэнтэй зохиомолоор тааралдана......амьхандаа мөрөөдөөд л байгаа юм.
хэдхэн сарын өмнө би нөгөө тасхийтэл нь хаагаад түгчихсэн том хаалгаа онгойлгосон бололтой. арай л өөр зүйл рүү тэмүүлдэг боллоо. ухаан суусын болу?
яг одоо би өөртөө асар том зорилго тавьчихаад тэрнийхээ төлөө чадах бүхнээ хийнэ гэсэн амлалт өгчихөөд сэтгэл тэнэгэр сууж байгаа.
-ЗОРИЛГОГҮЙ ХҮН ЭЛСЭН ДЭЭР БАЙШИНГАА БАРИАД ЭХНИЙ БОРООНООР УРСГАЧИХТАЙ АДИЛ гэсэн үг байдгийн. ямартай ч би нилээн хэдэн байшин нилээн хэдэн борооноор урсгасан гэдгээ мэдэж байна. нэгэнт л урсаад одсон байшингийн сэгээр яалтай ч билээ. өнгөрсөндөө мөнхрөхгүй хойно.
чи хэрвээ дуулж бүжиглэхэд гаргууд бол урлагийн хүн болоорой....ирээдүй чинь гэрэлтэй
эсвэл математик гэхчилэн толгой гашилгасан хичээлүүд чиний хувьд хүүхдийн наадгай бол санхүү эдийн засаг мэтийн сургуулиуд нээлттэй шүү дээ...
юу гэх гээд байна вэ гэвэл чаддаг бүхнээ цааш нь хөгжүүлж ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийж байгаарай гэсэн үг.
гэхдээ би ингэж хэлж болж байна уу гү юу? учир нь би өөрөө сурамгай зүйлсээ хойш нь тавиад огт сонирхдоггүй хими зэрэг хичээлүүдийнхээ дагуу цаашид суралцана гээд шийдчихлээ.
2 3 жил суурь мэдлэгээ ч бүрэн гүйцэд авж чадаагүй байж яаж энэ томъёо тоонд баригдсан шинжлэх ухаанаар явий гэж сэтгэсийн бүү мэд..за ямартай ч надад жаахан ч гэсэн хугацаа асар их итгэл хэмжээлшгүй том найдвар байгаа хойно болно доо. БИ САЙН ЭМЧ БОЛНО.
хүн бүхэнд итгэл найдвар, зориг тэвчээр хайрласан ухаалаг эмч болно, би чадна.
мэдээж олон саад тотгор өмнө минь гарч ирнэ л дээ, ойлгомжтой... шантрах ч үе бишгүй л тохиох байх... тэр үед энэ ПОСТоо уншаад урам зориг орж байнаа.
саяхан аавтай хамт гэмтлийн эмнэлэгээр 3 хоног тэнэх боломж олдсон. 2 ч хагалгаанд ороод амжсан. хүмүүс ихэвчлэн эмлэг ялангуяа гэмтлийн эмлэг гэхээр дотор нь эвгүйрхээд айж цэрвээд байдаг. надад лав багаасаа очсон болоод ч тэр үү үнэр нь хүртэл дотно санагддаг.
цаашаа бичих юм олдку нээ.....дуусгах хэрэгтэйм шиг байна...
уншаал байсанд чинь баярлааа...