Sunday, February 21, 2010

сингапур (гэрийн багш)


сингапурт бх хугацаандаа англи хэлээ сайжруулахын тулд хэсэг хүүхдүүдтэй гэрийн багш авсым. монгол руугаа буцахад хэдхэн хоног дутуу байсан ч жаахан ч гэсэн нэмэр болно гэсэн үүднээс нэгэн эмэгтэйгээр ярианы хичээл заалгахаар боллоо.
түүнийг Эдрэн гэнэ. гаднаас нь харахад нэг л хужаа царайтай, том биетэй, ямбатай гэмээр нэгэн.
хичээлийхээ эхний өдрөөс л төөрч будилаад, цагаа ч барихгүй. утасаар худлаа баахан уучлалт гуйсан ажил хэрэгч эмэгтэй.
маргааш нь тэгснээ дольгоноод байгаа ч юм шиг хоол унд авчирна барина гээлллл... хаха....
сингад амьдардаг хятад үндэстэн болохоор нь би аймар дургүй.. өөрсдөө сонгож биш хүнээр зуучлуулж авсан багш болхоор цаанаа л нэг ноотой юм шиг. ярьж байгаа юм нь.....би тийшээ ч нисж тийм юм үзээд, тэнд ч очиж ийм вино уугаад, тэр тэгж ч надад алгадуулаад бла бла бла..шааал утгагүй. гэхдээ дуудлага нь сайн бас хичээл нь хурдан явагддаг болхоор тэр юмуу эсвэл буцаад явахад хэдхэн хоног учир тэвчий гэсэндээ ч юм уу эсэргүүцэх арга надад байсангүй.
тэр япон солонгос орос энэтхэг гээд олон орны оюутнуудтай. бид нар харин хамгийн анхны монголчууд нь юм гэнэ.
тэгээд л монголын талаар их зүйл асууна даа. хэдэн улиралтайв? хир зэрэг хөгжилтэй? хамгийн өндөр барилга чинь хэдэн давхар? хэн голцуу улсаа удирддаг вэ гээл...
бид нар мэдэхгүйг нь далимдуулаад бурж гардаг байлаа хөөрхий.
тэгж байгаад нэг өдөр багштайгаа хамт дэлгүүр хэслээ. хотын захад хирнээ их том.
тэр үед л багшийхаа ямар хүн гэдгийг мэдэж авсан даа.
хятад үндэстэй ч гэсэн хужаа нартаа тийм ч элэгсэг биш болохыг нь , вино вино гээд хийх ажилгүй авгай шиг аашилдаг ч зөв талаас нь ашиглаж чаддагийг нь , долигоноод байгаам шиг харагддаг ч үнэхээр хүүхдэд үнэн сэтгэлээсээ сайхан ханддагийг нь дэлгүүр хэсэхдээ л ойлгож байгаа ийн.
өмнө нь яагаад ийм том юм байж нөхөрчгүй найз залуучгүй байдаг байнаа гэж их гайхсан. харин тэр хэлэхдээ найз залуучуудаасаа ихэвчлэн уйдаад салдаг гэж хэлсэн. хэн нэгний хараат ч юм шиг, үргэлж утас нь хангинаж, эр хүнд халамжтай харагдах гэж хичээх түүнд үнэхээр таалагдадгүй юм гэнэ.
тэр цагаас хойш багшийгаа би өөр нүдээр хардаг боллоо.
хэдхэн хоног заалгаад л холын хол яваад өгөх юм бж юун ч сүрхий юмбэдээ гэж бодож магадгүй.
гэхдээ нэгэнт л дасчихсан байлаа.
тэр тусмаа бороотой өдөр хоцроод ирэхэд цүнхнийхээ дор шалба нойтон хүлээж байсныг нь бодохоор сэтгэл сайтайг нь мэдрээд байдаг юм.
хичээлийн хамгийн сүүлийн өдөр бид монголын талаар, монгол дахь гэрийнхээ талаар, найз нөхөд сургууль соёлыхоо талаар олон зүйл ярьсан юм.
тэр БИ ЗААВАЛ МОНГОЛД ОРЦОН ДОТОР АРХИ УУЖ ҮЗНЭ гэж хэлсэн. үнэн ч бай худлаа ч бай тэр бол надад олон зүйлсийг ойлгуулсан 2 дахь харь хүн. (хаха би лаг сүрхий юм аа)
за ямартай ч би энэ багшийн ачаар л номонд дуртай болсым даа.
монголд ирээд монгол хэл гадарладаг болуул энийг заавал уншуулж кайф авнаа..

3 comments:

  1. KKK
    huurhun yum bichdeg zolig shuu ene erchindee yawaarai AMINA

    ReplyDelete
  2. хээе. гэрийн багш гээд гүүглээс хайсан чинь гараад ирэх юм аа. нэг зүйлийг их сонирхоод байгаа юм аа. Сингапурт тэгээд гэрийн багш зуучилж өгдөг ямар нэгэн агентлаг этр байдгиймуу? Монголд яагаад байдаггүй юм бол? Хүмүүс яагаад ихэвчилэн танил найз нөхдөөрөө дамжуулан гэрийн багштай болдог юм бол оо?

    ReplyDelete
  3. монголд гэрийн багш бдаг ш тээ
    тэгж зуучилдаг агентлаг эдр мэдкүмааа
    тусалж чадснгү уучлаарай

    ReplyDelete

сэтгэгдлээ бичсэнд баяралаа