Thursday, May 27, 2010

хөөрхөн


Шөнийн 3 цаг 30 минут. Маргааш хичээлгүй. Юу ч үгүй. Эрт босох шалтгаан ч юм уу уншиж давтах хичээл гэхээр юм юу ч байхгүй. Гэхдээ би дахиад л нойргүй.
Аль түрүүн би нэг гоё юм хийлээ. Сингапур улсын туг. Нийгмийнхээ хичээлийн дүнг гаргахад зориулж хийсэн. Их ч ажил болсон. Хийж байхдаа амандаа count on me singapore гэдэг дууг аялаад л байсан. Өөрийн мэдэлгүй л. Жил хүрэхгүй хугацааны өмнө. Би тэнд байсан. Сингапурт байсан. 2 сар. Бодоод байхад би их шантрамтгай юм билээ. Тэнд очоод дөнгөж 3 дахь хоногтоо найз нөхөд гэр бүлийхнийгээ санаад уйлж билээ. Дахиад яаж 50гаран хоног ганцаараа байна даа гэж бодоод тэнэг болтлоо уйлж суусан. 2 сарын турш санааны үзүүрт хадаастай явсан ганц зүйл бол хурдхан монголдоо очиж утаатай агаараа амьсгалаад найзуудтайгаа гадуур шоргоолж болтлоо тэнэх юмсан гэсэн бодол. Утасныхаа дэлгэцэн дээр газар дээрх ганц хайртай дүүгийнхээ зургийг тавичихаад харах болгондоо инээдэг байснаа одоо бодохоор тэр хятад солонгос руу хар цагаанаар гарч ажиллаад 2.3 сар нь битгий хэл 20.30 жилээр ирж чадалгүй хоцорсон улсуудын хажууд юун ч сүртэй юмбэдээ гэж бодмоор. Гэхдээ л тэр зун миний хувьд гэр бүл найз нөхөдийнхөө үнэ цэнийг дэндүү их мэдэрсэн 50 хоног байсан. Буцах замдаа 2 өдөр дамжиж явсан. Гэхдээ би цурам ч хийлгүй догдолсон..гэтэл хот минь Урьдын л адил...... онгоцноос буув уу гүй юу уруул хатна хоолой хорсоно. Нөгөө л нэг түгжирсэн гудамж засвартай зам. Санасан шиг минь зугаатай газар намайг хүлээж аваагүй ээ . уагаасаа ч 50хан хоногт юу өөрчлөгдөнө гэж горьдхов. улаанбаатар минь.тэгээд л Бүхэл бүтэн 9 сар ........... буцаж ирдгүй байж гэж шүдээ зуусан. Ямар ч аргаар хамаагүй тэндээ тэгээд үлдчихдэг байж гээд л......би үнэхээр шантрамтгай. Гэхдээ би сая нэг зүйлийг ойлголоо. Цонхоо онгойлголоо. Салхи зөөлхөн үлээнэ. Хоорондоо өчнөөн метрийн зайтай сүүмгэрдүүхэн асах гудамжны гэрлүүд тэрүүхэн тэндэх модоо чимэглэсэн юм шиг гэрэлтүүлнэ. Орцны үүдэнд одоо хүртэл хүүхдүүд сууж буу халаастай. Төв замаар ганц хоёрхон машин хурд хэтрүүлэн давхиастай. Цаанаа л нэг өвөрмөц сэтгэл татам үнэртэй.
::Миний монгол миний улаанбаатар сайхан юм аа. Энгийн ч юм шиг балмад ч юм шиг харагдах атлаа цаанаа л нэг халуун дулаахан хайр татам хот юм:: гэж нэгэн хүний хэлэхийг сонсож байсан санагдана.үнэхээр ч тийм бололтой.
Гэвч магадгүй өдрийн нар шороо 2 нь зэрэгцээд маргааш урьдын л адил муухай хавар намайг дахин угтана. Гэхдээ л миний монгол ХӨӨРХӨН юм билээ.

4 comments:

  1. Тххх. Манай Улаанбаатар хөөрхөн шд. Харанхуй болсон байхад Зайсан дээр гарвал хөөрхөнөөс гадна үзэсгэлэнтэйг нь мэдрэнэ.

    ReplyDelete
  2. тххх гэхдээ би шөнө гарч үзээгүй хүн дээ. тэгжагад үзнээ ^^^^^

    ReplyDelete
  3. би ч үзээгүй байгаа өөөв байрныха гадаал шөнө их суухаас бишв.Би улаанбаатартай хайртай

    ReplyDelete

сэтгэгдлээ бичсэнд баяралаа